Урьдчилсан мэдээ > Улирал
Шинэчлэгдсэн: 2021-07-30 09:41:59

Хэвлэх

2021 оны IX-XI сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Нэг. ТАНЫ АНХААРАЛД

Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)–ийн Орчил Урсгал, Урт Хугацааны Прогнозын Судалгааны Хэлтэс (ОУУХПСХ)-ээс 2021 оны 9 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр саруудын урьдчилсан төлөвийг тооцоолон танд хүргэж байна. Урьдчилсан төлөвийг http://www.tsag–agaar.mn/ цахим хуудсанд сар бүрийн 25-нд шинэчлэн гаргадаг тул хэрэглэгч та бүхэн тухай бүрд нь шинэчилсэн мэдээг ашиглаж байна уу. Дэлхийн Цаг Уурын Байгууллага (ДЦУБ) -аас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэгт 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Улирлын төлөвийн талаар лавлах шаардлагатай бол УЦУОСМХ–ийн  11–326606 утсаар холбогдох болон тус хүрээлэнгийн ОУУХПСХ-ээс тодруулах боломжтой.

Хоёр. ТОЙМ

2.1 IX–XI дүгээр сарын уур амьсгал

Агаарын температур IX сард Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх, Увс, Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Төвийн зүүн хойд хэсгээр 0...+6°С, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутаг, Дорнодын зүүн өмнөд хэсгээр +12...+18°С, бусад нутгаар +8...+12°С дулаан байдаг. Харин X сард Баян–Өлгий, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх, Увс, Ховдын зарим газар, Завхан, Төв, Сэлэнгийн зүүн, Говь–Алтайн зүүн хойд, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтийн хойд хэсгээр 0...-8°C хүйтэн, Говь–Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсгээр +6...+10°C, бусад нутгаар 0...+6°C дулаан байдаг. XI сард Баян–Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд, Хэнтийн баруун хойд хэсгээр -16...-20°C, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговь, Дорнодын нутгаар -2...-8°C, бусад нутгаар -8...-16°C хүйтэн байдаг байна.

Хур тунадас IX сард Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 25–40 мм, Алтайн өвөр говиор 0–5 мм, бусад нутгаар 5–25 мм хур тунадас ордог. Харин Х сард Хэнтийн уулархаг нутгаар 12–20 мм, Их нуруудын хотгор, Алтайн өвөр говв болон говийн бүс нутгаар 0–3 мм, бусад нутгаар 3–12 мм хур тунадас ордог байна. XI сард Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 6–8 мм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 0–2 мм, бусад нутгаар 2–6 мм хур тунадас ордог байна.  

Гурав. 2021 ОНЫ 9–11 ДҮГЭЭР САРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

3.1 2021 оны IX сараас 2021 оны XI сарын цаг агаарын мэдээ

Есдүгээр сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх, Увс, Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Төвийн зүүн хойд хэсгээр 0...+6°С, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутаг, Дорнодын зүүн өмнөд хэсгээр +12...+18°С, бусад нутгаар +8...+12°С дулаан байдаг.

9 дүгээр сарын агаарын дундаж температур Увс, Сэлэнгийн нутаг, Завхан, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын хойд, Булганы зүүн хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна (Зураг 1).

Зураг 1. 9 дүгээр сарын агаарын температурын урьдчилсан төлөв(°C)

[Н–агаарын температур ОЖД–ийн орчим, Х–агаарын температур ОЖД–аас хүйтэн]

Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 25–40 мм, Алтайн өвөр говиор 0–5 мм, бусад нутгаар 5–25 мм хур тунадас ордог.

9 дүгээр сарын нийлбэр хур тунадас Завхан, Хөвсгөл, Сэлэнгийн ихэнх нутаг, Увсын зүүн, Архангайн баруун, Баянхонгор, Булган, Төв, Хэнтийн хойд, Өвөрхангайн баруун хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 2).

Зураг 2. 9 дүгээр сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм)

[И–хур тунадас ОЖД–аас ахиу, Н–хур тунадас ОЖД–ийн орчим]

Аравдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Баян–Өлгий, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх, Увс, Ховдын зарим газар, Завхан, Төв, Сэлэнгийн зүүн, Говь–Алтайн зүүн хойд, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтийн хойд хэсгээр 0...-8°C хүйтэн, Говь–Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсгээр +6...+10°C, бусад нутгаар 0...+6°C дулаан байдаг.   

10 дугаар сарын агаарын температур Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутаг болон Өмнөговийн өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна (Зураг 3).

Зураг 3. 10 дугаар сарын агаарын температурын урьдчилсан төлөв(°C)

[Д–агаарын температур ОЖД–аас дулаан, Н–агаарын температур ОЖД–ийн орчим]

Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хэнтийн уулархаг нутгаар 12–20 мм, Их нуруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0–3 мм, бусад нутгаар 3–12 мм хур тунадас ордог байна.

10 дугаар сарын нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Ховд, Говь–Алтайн нутаг, Увсын баруун өмнөд хагас болон Завханы баруун хэсгээр ОЖД–аас бага, Өмнөговийн ихэнх нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 4).

Зураг 4. 10 дугаар сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм)

[И–хур тунадас ОЖД–аас ахиу,  Н–хур  тунадас ОЖД–ийн орчим, Б–хур тунадас ОЖД–аас бага]

Арваннэгдүгээр сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Баян–Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд, Хэнтийн баруун хойд хэсгээр -16...-20°C, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговь, Дорнодын нутгаар -2...-8°C, бусад нутгаар -8...-16°C хүйтэн байдаг байна.

11 дүгээр сарын агаарын дундаж температур Баян–Өлгийн нутаг, Ховд, Говь–Алтай, Өмнөговийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, Төвийн зүүн хойд, Хэнтийн ихэнх, Дорнодын хойд хагас, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 5).

Зураг 5. 2021 оны 8 дугаар сарын агаарын температурын урьдчилсан төлөв(°C)

[Д–агаарын температур ОЖД–аас дулаан, Н–агаарын температур ОЖД–ийн орчим, Х–агаарын температур ОЖД–аас хүйтэн]

Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 6–8 мм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 0–2 мм, бусад нутгаар 2–6 мм хур тунадас ордог байна.   

11 дүгээр сарын нийлбэр хур тунадас Ховд, Говь – Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсгээр ОЖД–аас бага, Сэлэнгийн зүүн хагас, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр ОЖД – аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна (Зураг 6).

Зураг 6. 8 дугаар сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм)

[И–хур тунадас ОЖД–аас ахиу,  Н–хур тунадас ОЖД–ийн орчим, Б–хур тунадас ОЖД–аас бага]

3.2 Зөвлөмж

      Агаарын дундаж температур есдүгээр сард Увс, Сэлэнгэ, Хэнтийн ихэнх нутаг, Завхан, Төв, Дорнод, Сүхбаатарын хойд хэсгээр, арваннэгдүгээр сард Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн ихэнх, Дорнодын хойд хэсгээр   ОЖД–аас  аас хүйтэн байх бол аравдугаар сард баруун болон төвийн бүсийн ихэнх, говийн бүсийн хойд хэсгээр, арваннэгдүгээр сард нутгийн баруун өмнөд хэсгээрээ ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Харин хур тунадас есдүгээр сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгуудаар, аравдугаар сард говийн бүсийн өмнөд хэсгээр, арваннэгдүгээр сард Хэнтийн уулсаар ОЖД–аас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа бол 10 дугаар сард Алтайн салбар уулсаар, арваннэгдүгээр сард Алтайн өвөр говиор ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Есдүгээр сард газар тариалангийн бүс нутгаар ОЖД–аас хүйтэн, хур тунадас ахиу байх төлөв гарсантай холбоотой цочир хүйтрэлт ОЖД–аас эрт ажиглагдаж болзошгүй байгаа тул тариа, хүнсний ногоо хөлдөж хайрагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг нийт тариаланчид, аж ахуйн нэгжид анхааруулж байна.

 

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/08/05

2 цаг

10 50
O
CF
Утаа

0 м/с

ӨНӨӨДӨР - 2021/08/04

20 68
O
CF
Үүлшинэ

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store